Tuesday, November 8, 2016



1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.
2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга:
Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

Friday, October 30, 2015

Менежмент гэж юу вэ?

Менежмент гэж юу вэ? 

Бизнесийн удирдлага /менежмент/

Менежментийн тухай ойлголтууд Хүмүүсийн үйл ажиллагааны нэг онцлог нь удирдан зохицуулагдах шинж чанар юм. Үүгээрээ адгуусны зөн билгээс ялгагддаг. Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн үр дүнд менежмент гэдэг хүмүүсийн үйл ажиллагааны бие даасан төрөл гарч ирсэн. Энэ ажлыг эхний үед нэг хоёр хүн, дараа нь хэсэг бүлэг хүн, бүр сүүлдээ тодорхой байгууллага гүйцэтгэх болж удирдах ажил эрхэлдэг хүмүүс тэдгээрийг нэгтгэсэн байгууллага, зохион байгуулалтын бүхэл бүтэн бүтэц үүссэн. Гэвч энэ нь нийгмийн хөгжлийн шаардлагыг бас л хангаж чадаагүй. Менежментээ сайжруулж чадсан байгууллага үр дүнд хүрч байв. Хүмүүсийн урт удаан хугацааны хүчин чармайлтын үр дүнд байгууллагыг удирдах үйл ажиллагаа нь бие даасан мэргэжил болон хувирчээ. Энэ нь эдийн засагч, эмч мэргэжил байдагтай нэгэн адил тусгайлсан боловсрол, мэргэжил мөн. v Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс, хүний мэдлэгийн цогцыг менежмент гэнэ. Энэ мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэнг менежер гэж хэлнэ. Менежер. Менежерийн ур чадвар, мэдлэг боловсрол, дадлага туршлагаас байгууллагын амжилт, удаан оршин тогтнох чадвар шалтгаална. Менежер нь удирдан чиглүүлэгч төдийгүй сайн манлайлагч байх ёстой. Үүний зэрэгцээ асуудлыг шийдэх, олон сонголтоос хамгийн оновчтойг сонгох чадвартай байх нь чухал. Эндээс үзвэл байгууллага, хамт олны өмнө менежерийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага асар их юм. Менежмент нь шинжлэх ухаан болохын хувьд энэ зууны 30-аад оноос бүрэлдэж эхэлжээ. Удирдах албан тушаал олон янз: ерөнхийлөгч, ерөнхий сайд, компанийн захирал, мэргэжилтэн гэх мэт. Эдгээр нь хамрах хүрээ, хариуцлага, ажлын шинж чанарын хувьд бие биенээсээ ялгаатай боловч тэдгээрт нийтлэг зүйл байдаг. Энэхүү энэ нийтлэг үндэслэлийг менежментийн ухаан судалдаг байна. Удирдах ажил бусад үйл ажиллагаанаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Менежментийн ухаан янз бүрийн төвшний өөр хоорондоо ялгаатай удирдах ажлын шинж чанарыг судалсны үндсэн дээр бүх төрлийн удирдах ажилтанд зайлшгүй шаардлагатай хамгийн нийтлэг ажилбаруудыг гаргаж иржээ. Удирдах үйл ажиллагааны эдгээр төрлүүдийг удирдлагын чиг үүрэг (function) гэж нэрлэж заншсан юм. Ингэхлээр менежмент – юуны өмнө удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа юм. Удирдлагын ерөнхий чиг үүргүүдэд: 1. Төлөвлөх, 2. Зохион байгуулах, 3. Мотиваци, Манлайлал 4. Хяналт хамрагдана. Төлөвлөлт: Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нийт арга замыг олон хувилбараар боловсруулж, түүнээс аль оновчтойг нь сонгох ажиллагаа юм. Төлөвлөлтийн үндсэн дээр байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд тодорхойлогдоно. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөнө гэдэг нь дараах үндсэн гурван асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Үүнд: 1. Байгууллагын одоогийн оршин байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгнө. Энэ нь байгууллагын дотоод орчны сул ба давуу талыг тодорхойлно гэсэн үг. Ийнхүү тодорхойлохдоо маркетинг, хүн, технологи, зохион байгуулалтын бүтэц, санхүү, нягтлан бодох бүртгэлийн байдал, байгууллагын соёл гэх мэт олон хүчин зүйлсийг авч үздэг. Ингэснээр одоо бид хаана хүрээд байна вэ? гэдэг нь тодорхой болно. 2. Байгууллагын цаашдын хөгжлийн төлөв байдлыг тодорхойлно. Энэ нь байгууллагын гадаад орчны боломжит болон боломжит бус байдлыг нь тодорхойлно гэсэн үг. 3. Байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд чухам юу хийх ёстойг тодорхойлно. Ингэснээр байгууллага дахь бүлгүүдийн нийт гишүүд ямар төрлийн үйл ажиллагаа, үйлдлийг хэзээ хэрхэн, яаж гүйцэтгэх шаардлагтай нь тодорхой болно. Зохион байгуулалт: гэдэг бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүн, материал, түүхий эд, мэдээлэл, санхүүгийн бүх төрлийн нөөцийг оновчтойгоор нэгтгэн зангидах үйл явц юм. Энэ нь байгууллагын нийт үйл ажиллагаа, үйлдлийг тодорхой нэгж хэсгүүдийн хооронд, хувь хүмүүсийн хооронд хамгийн оновчтой, үр ашигтай хэлбэрээр хуваана гэсэн үг. Зохион байгуулалтын бүтцийн шугаман, штабын, шугаман функцианаль бүтэц, газар нутгийн болон матриц, глобаль гэх мэт олон хэлбэрүүд байдаг. Байгууллага өөрийн зорилго, гадаад болон дотоод орчин, хэрэглэгчдийн байдлаа тодорхойлсны үндсэн дээр бүтцийн дээрхи төрлүүдээс өөртөө тохирох хэлбэрийг сонгодог.. Мотиваци: гэдэг бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нийт ажиллагчдыг татан оролцуулахад байгууллагын зүгээс нөлөөлөх үйл явц юм. Үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулж, сайн зохион байгуулалт хийж, удирдагч өөрөө үлгэр жишээ ажилласнаар бүх асуудал амжилттай шийдвэрлэгдэхгүй. Хүмүүст нөлөөлөх арга хэлбэрийг оновчтой сонгох нь бусдын хүчээр тавьсан зорилгодоо хүрэх чухал нөхцөл бүрддэг. Хүмүүс хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөдөг. Хэрэгцээнд нөлөөлөх замаар хүмүүсийг ажиллуулах аргыг идэвхжүүлэлт гэнэ. Хяналт: бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхойлох, буруу үйлдлийг зогсоох, урьдчилан сэргийлэх ажиллагаа юм. Байгууллага үр ашигтай үйл ажиллагаа явуулахын тулд удирдлагын дээд, дунд, доод төвшинг хамарсан хяналтын оновчтой системийг тогтоох нь чухал. Байгууллагын доторхи хяналтыг урьдчилсан, явцын, төгсгөлийн буюу эргэх холбооны гэж ангилан үздэг. Хяналтанд материал түүхий эд, хүн хүч, санхүүгийн бүхий л нөөц хамрагдана. Менежментийг дан ганц чиг үүрэг, үйл явцын үүднээс үзэж болохгүй. Байгууллагыг амжилттай удирдахын тулд хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй, үүрэг даалгаврын харилцан хамаарал, системийн онол, тооны ухаан зэрэг олон шинжлэх ухааны ололтыг менежментэд өргөн ашиглах шаардлагатай. Иймээс зөвхөн өөрийн орны онцлогийг харгалзсан төдийгүй дэлхийн зах зээл дээр үр бүтээлтэй ажиллаж чадах, олон улсын төвшинд хүрсэн менежмент байх шаардлагатай. Байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, урамшууллын болон хяналтын үр ашигтай системийг тогтооход мэдээллийн солилцоо ихээхэн үүрэгтэй. Байгууллагын менежер нь гадаад болон дотоод орчноос мэдээлэл хүлээн авч, түүнийгээ боловсруулж тарааж байдаг. Мэдээлэл бол удирдах ажлын үндсэн түүхий эд гэж хэлж болно. Менежментийн эдгээр хэлбэрүүдийн дотор хүний нөөцийн менежмент гол байр суурь эзэлдэг. Хүний нөөцийн менежментэд хүн хүчний төлөвлөлт, шагнал, урамшуулал, албан тушаалын шинжилгээ, тодорхойлолт хийх, гүйцэтгэлийг дүгнэх гээд олон асуудлыг судалдаг. Байгууллагын менежментийг сайжруулахын тулд түүний хамрах хүрээг авч үзэх нь чухал.

Wednesday, October 28, 2015

Мэргэжлийн давуу тал

1.Энэ мэргэжил эрэлттэй мэргэжил үү? Тиймч эрэлт ихтэй биш гэхдээ ирээдүйд эрэлт нь ихсэх хандлагатаы мэргэжил юм.

Мэргэжил

Ямар мэргэжил вэ? Төгсөөд ямар чиглэллээр ажилладаг вэ? Мэргэжлийн чиглэл нь юу вэ?